ХЭНТИЙ: Элэгний хавдар тайрах хагалгааг гурав дахь удаагаа амжилттай хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2024-02-22 19:36:19

Чингис, 2024 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт элэгний хавдрыг тайрч авах мэс заслыг гурав дахь удаагаа амжилттай хийлээ.


Тодруулбал, энэ сарын 21-ний өдөр элэгний 7;8 сегментэд байрласан хавдрыг тайрч авах мэс заслыг амжилттай хийв.


Хагалгаанд Анагаах ухааны доктор, мэс заслын эмч Д.Адилсайхан тэргүүтэй нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, үйлчлэгч нар нэг баг болж ажилласан байна.


Тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт элэгний хавдрыг элэгтэй нь хамт тайрах мэс засал эмчилгээг нутагшуулах төсөл үргэлжилж байна.



Холбоотой мэдээ