Н.Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 27 /championat/. Дэлхийн чансааг тэргүүлж буй Сербийн теннисчин Новак Жокович хорват дасгалжуулагч Горан Иванишевичтэй цаашид хамтран ажиллахаа зогсоох шийдвэр гаргасан гэдгээ инстаграм хуудсандаа мэдээлжээ.
"Горан бид хоёр хэд хоногийн өмнө хамтын ажиллагаагаа дуусгахаар шийдсэн. Бид талбай дээр өгсөж, уруудаж байсан ч бидний нөхөрлөл үргэлж хүчтэй байсан" гэж Жокович бичээд хамтдаа амжилтад хүрсэнд Иванишевичид талархал илэрхийлжээ.
Иванишевич 2018 оноос хойш түүнийг дасгалжуулжээ. Өнгөрсөн хугацаанд Сербийн теннисчин Австралийн нээлттэй тэмцээнд (2019, 2020, 2021, 2023) дөрвөн удаа, Францын нээлттэй тэмцээнд (2021, 2023) хоёр удаа, Уимблдонд (2018, 2019, 2021, 2022) дөрвөн удаа, АНУ-ын нээлттэй тэмцээнд (2018, 2023) хоёр удаа түрүүлсэн байна.