БНХАУ-тай хамтарч цөлжилттэй тэмцэх төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-28 09:38:23

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв байгуулах төсөл”-ийн солилцох захидалд Сангийн сайд Б.Жавхлан болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань нар өчигдөр гарын үсэг зуржээ. 


Энэхүү төслийг хэрэгжүүлснээр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын хүрээнд хоёр улс хүлээсэн үүргээ биелүүлэх, бүс нутгийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэх, ойжуулалтын нэмэгдүүлж ойн санг есөн хувьд хүргэх үр дүнтэйг албаныхан онцлов. 

Холбоотой мэдээ