ДАРХАН-УУЛ: Хөх түлхүүр нэгдүгээр холбоо, Хөх толгойтын малчин түмнээс эд, материалын туслалцаа үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-03-29 14:12:19

Дархан, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. ӨМӨЗО-ы Ордос хотын “Хөх түлхүүр нэгдүгээр холбоо болон Хөх толгойт”-ын малчин түмэн нэгдэж байгалийн цас, зудад өртсөн малчдад нэг сая гаруй төгрөгийн үнэ бүхий эд, материалын туслалцаа үзүүллээ.


Малын нэмнээ, гар чийдэн, лаа, шүдэнз, бээлий зэрэг ахуйн хэрэглээний эд материалыг Дархан сумын ЗДТГ хүлээн авч малчдад хүргэх ажлыг зохион байгуулахаар боллоо.




Урин цаг ирж байгаа хэдий ч зарим газарт цастай, тал хээрээр салхитай байгаа тул баг, сумын захиргаагаар дамжуулан судалгаа авч, тусламжийн эд материалыг хүргэх юм.




Тэд мөн малчин түмэндээ сэтгэлийн үгийг давхар илгээжээ. Уг захидалд, "Өвөр өврийн дотроос галуун халуун дуутай Хөхтолгойн малчин түмэн халхын цагаан зудыг харж бид нар суугаагүй бодь сэтгэлийг ивлүүлж хайрын халуун дөлөөр бүгдийн сэтгэлд илгээн толгойлъё.

Өэлүн ээжийн хайраар хандивын сэтгэлд нэгдэв. Үргэлж та нарыгаа хайрлан санадаг Өвөрчүүд эндээс хурайлав. Сүү шиг цагаан сэтгэл, итгэлийн хариуд зудын тэнгэр уярах байх аа. Өврөөс ивлэсэн өгөөмөр өглөгч ариун буяны хариуд алтан наран ч гэрлээ хурцлах байх аа.

Мөсийг ч хүртэл хайлуулах мөрөөдөж дурсах, өр өвдөхийн хариуд мөнгөн саран ч гэрлээ тодотгох байх аа. Тэнгэр заяандаа ивээгдэж дэлхийн дайтад цэнгэх болно. Дэндүү их сэтгэлийнх нь хариуд түвшин жаргаж тайван орших болно” гэжээ.

 

Холбоотой мэдээ