СҮХБААТАР: 2020-2023 онд 3,5 буюу түүнээс дээш магнитудын газар хөдлөлт дөрөв бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-03-29 14:55:17

Баруун-Урт, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд тооцогддог. 2020-2023 онд 3.5 буюу түүнээс дээш магнитудын газар хөдлөлт дөрөв бүртгэгджээ. Тодруулбал, Дарьганга, Эрдэнэцагаанд 2020 онд, Онгонд 2021, Сүхбаатар суманд 2022 онд газар хөдөлжээ.  




Харин аймгийн хэмжээнд иргэний ба олон нийтийн нийт 229 барилга байгууламж ашиглаж байна. Үүнээс газар хөдлөлтөд эрсдэлтэй 57 барилга байгууламж байгааг ОБГ-аас тогтоожээ.




Иргэд, олон нийтийг гамшгаас хамгаалах ажилд сургаж бэлтгэх, бэлэн байдлыг хангуулах, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор гуравдугаар сарын 28-ны өдрийн 16.00 цагт улс орон даяар “Зарлан мэдээлэл”-ийн дуут дохио дамжуулж ажилласан. Үүнд Сүхбаатар аймгийн 13 сумын гамшгаас хамгаалах алба, тусгай, ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус 42 аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагч, иргэд, сурагч, цэцэрлэгийн хүүхдүүд зэрэг нийт 4492 иргэн, 34 автомашин, техник хамрагджээ.


Энэ үеэр ОБГ-ын бие бүрэлдэхүүн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна. 


Холбоотой мэдээ