ХЭНТИЙ: "Нээлттэй Хэнтий аймаг" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 1252 иргэн шилжин иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2024-02-06 14:54:55
Чингис, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/.  Хэнтий аймагт өнгөрсөн онд 1252 иргэн шилжин иржээ.

Үүний 439 иргэн Улаанбаатар хотоос ирсэн бол үлдсэн нь Завхан, Ховд, Увс, Баян-Өлгий, Хөвсгөл зэрэг аймгаас суурьшихаар ирсэн байна. Энэхүү үзүүлэлт нь зөвхөн насанд хүрэгчдийн тоогоор авсан судалгаа бөгөөд эдгээр иргэдийн цаана хүүхдүүдийнх нь тоо нэмэгдэх аж.

Засгийн газраас хэрэгжүүлж буй шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд "Нээлттэй аймаг" хөтөлбөрийг хэрэгжүүлж, аймаг бүр хүн амынхаа 10 хувьтай тэнцэх иргэдийг татах зорилт тавин ажиллаж байна.

Тэр ч утгаараа Хэнтий аймаг шилжин ирж буй иргэд, ААН-үүдэд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулах, газар олгох, дутагдалтай мэргэжлээр сурч буй оюутнуудын хоёр жилийн төлбөрийг 100 хувь даах, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах зэрэг олон ажлыг хэрэгжүүлж байгаа юм.

Холбоотой мэдээ